2009/09/08

Маркетингийн ирээдүй

Манай улсад social media marketing хэрэгжүүлж байгаа байгууллага одоохондоо цөөхөн байгаа байх. Гэхдээ түүнийг хэрэгжүүлдэг улс орнуудад энэ үнэхээр “hot topic” болоод байна. Хэрэв та social media marketing-ийн талаар өмнө нь сонсож байгаагүй бол А.Мэнд-Оршихын энэхүү бичлэгийг үзэхийг зөвлөе.






Social media үүссэнээс хойш маркетинг болон зар сурталчилгааны хэв маяг маш хурдан өөрчлөгдөж байгаа билээ. Энэ өөрчлөлтүүд эцэст нь маркетингийг юунд хүргэх бол? гэдэг нь сонирхолтой санагдлаа. АНУ-ын нэрт ирээдүй судлаач Gerd Leonhard  ойрын 3-4 жилийн маркетингийн ирээдүйг таамаглажээ. Түүний таамаглалыг товчхон хураангуйлвал :


  • Social media хүмүүсийг холбож өгсөнөөр хүмүүс, тэдний харилцаа, зан төлөвт маш том өөрчлөлт гарна. Энэхүү асар том өөрчлөлтийг бид дөнгөж мэдэрч эхэлж байна.
  • Mobile Broadband-ийн хэрэглээ компьютерээс илүү гарах ба өнөөгийн телевиз, радио, хөгжим, ном гэх мэтийг бүгдийг нь орлох болно. Хэрэглэгчид түүнийгээ байнга биеэндээ авч явах тул мэдээллээс тасрах боломжгүй болно.
  • Маркетингийн тодорхойлолт, фүнкц тэр чигтээ өөрчлөгдөнө : “Бүтээгдэхүүндээ хэрэглэгч олж өгдөг байсан эрингээс хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн олж өгдөг эрин рүү шилжих цаг эхэлжээ”-Seth Godin.  
  • Маркетерүүд Google-ийн газрын зургийг ашиглан хэрэглэгчдийн байршилыг тогтоох, тэднийг нарийн судлах боломжтой болно.
  •  Маркетингийн хяналт үгүй болж, түүний оронд хэрэглэгч маркетер хоёрын харилцаа итгэлцэл дээр суурилна. Өөрөөр хэлбэл, маркетерүүд хэрэглэгчдийг удирдаж, хянаж байсан бол тэднийг чиглүүлж, хөгжүүлэх болно.
  • Түлхэх зар сурталчилгаа хийх боломжгүй болно. “Зар сурталчилгаа” нь “агуулга” гэдэг үгтэй дүйцэнэ. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа хийдэг байсан бол харилцан яриа хийдэг болно.  
  • Утасны дуудлага, мэдээ, хөгжим, компьютерийн тоглоомууд гэх мэт бүтээгдэхүүнүүд үнэгүй болно. Хэрэглэгчид мөнгө төлж энтертаймент олж авдаг байсан бол мөнгө авдаг болох юм байна.

3 comments:

  1. Энэ өдрийн мэнд! Юуны түрүүнд миний бичлэгийг блогтоо тавьсан явдал туйлын баяртай байна. Үнэхээр их баярлалаа. Мөн чиний бэлтгэдэг мэдээлэлүүд үнэхээр их таалагдлаа. Амжилт анд минь!

    ReplyDelete
  2. Sonirholtoi medeelel baina.Ushuu olon shine medeelelvvd oruulaarai

    ReplyDelete
  3. Танай сайт мөн Mend-Orshikh Amartaivan Social media талаар хийсэн маш үнэтэй мэдээлэл зөвлөгөөнүүд миний хувьд маш их ач холбогдол өгж байна. танай сайтын улаан фен боллоо гэж хэлж болно. Амжилт мөн үргэлж шинэлэг байгаарай

    ReplyDelete